Хотын захиргаан оршин суугчдад цонхоо хааж, гадагш гарахгүй байхыг анхааруулжээ. Галт уулын идэвхижилт шөнө намжсан гэнэ.
АНУ-ын гамшгийн судалгааны төвөөс мэдээлснээр өчигдөр өглөө галт уул идэвхиж эхлэхийн өмнө 40 минут орчим чичиргээ мэдрэгдсэн байна.
Оршин суугчдын “Утаат уул” хэмээн нэрлэдэг Попокате́петль галт уулын аюулын хэмжээ гуравдугаар түвшинд буй гэж тодорхойлжээ.
Аюулын гуравдугаар түвшинд галт уул гэнэт хүчтэй оргилж, халуун лава урсан, үнс нурам цацардаг байна. Галт уул оргилж буйг шөнө ч харж болохоор байсан гэнэ. Попокате́петль галт уул нь Мексикийн хамгийн өндөр цэг бөгөөд хамгийн сүүлд 2000 онд идэвхижсэн байна.
Галт уулын идэвхижилтийг эрдэмтэд ажиглан, шинжилж байгаа аж. Галт уулын үнс нурам Пуэбла хотод хүрсэн талаар албаны хүмүүс мэдээлж байна.