Эйфелийн цамхаг | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Эйфелийн цамхаг

Франц улс
гэхээр Эйфелийн
цамхаг хамгийн түрүүнд бидний санаанд орж ирдэг. Тэгвэл улс орныхоо
бэлгэ тэмдэг болж чадсан энэ цамхагийг 1889 онд Парист болсон олон
улсын үзэсгэлэн яармагт зориулан бүтээжээ. Цамхагийн зураг төслийг
францийн инженер
Александр
Эйфель
гаргаж, инженер Эмиль Нужье, Морис Кеклен, Стефан Совестр
нар хамтран бүтээжээ. Парисийн олон улсын үзэсгэлэнд зориулсан
уралдаанд 700 гаруй төсөл ирсэнээс Эйфелийн цамхаг ялагч нь болжээ.
Эйфелийн цамхагийг 1887 оны 1 сараас 1889 оны 3 сарын 30 хүртэл
барьжээ. Зөвхөн суурийг нь цутгахын тулд нэг жил хагас өнгөрсөн байна.
Харин ойролцоогоор 8 сарын дотор цамхагийг угсарсан байна.
цамхагийг
хийхэд
15
мянган
металл хэрэглэжээ. Эйфелийн цамхагийн нийт жин нь 10100 тонн. Цамхагийн
өндөр нь 313 метр. 1931 он хүртэл Эйфелийн цамхаг дэлхийн хамгийн өндөр
байгууламж байлаа. 1957 онд телевизийн нэвтрүүлэг дамжуулах хэрэгсэл
нэмж байрлуулснаар түүний өндөр нь 320 метр болжээ. Эйфелийн цамхагийг
бариж байгуулахад зориулан тусгай техник хэрэгсэл хийжээ. Энэ нь хожим
өндөр барилга барихад ашиглагдах болсон юм. Эйфелийн цамхаг
нь хэд хэдэн тавцантай.
Эхний тавцан нь 58 метрийн
өндөрт, харин 2 дахь нь 115 метр, дараа нь
196, 276
метр, мөн 300.65 метрийн өндөрт тавцан бий. Цамхагийн орой дээр эргэн
тойрноо ажиглахад зориулсан тавцан бий. Эндээс хааш хаашаа 90 км газар
шууд харагддаг байна.
Үргэлжлэл
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж