Сүүдрийн парламентийнхан мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Сүүдрийн парламентийнхан мэдээлэл хийв

“Сүүдрийн парламент”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын гишүүдээс сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Хуралдаанд оролцсон гишүүд “Байгалийн баялгыг болон стратегийн чухал ач холбогдолтой  орд газрыг зарж, ашиггүйгээр гэрээ байгуулан, өөрийн орны этгээдэд зарж худалдсан бол эрүүгийн гэмт хэрэгтэнд тооцох,  хэрэв гадны улс орныхонд худалдсан бол албан тушаалтанг улс төрийн гэмт хэрэгтэнд тооцох, хөрөнгийг нь хураах зэрэг асуудлыг хуулинд тусгах хэрэгтэй. Мөн улс орны хэмжээнд орд газрыг дээд хэмжээнд тултал ашиглаж байна. Үүнд төр засгийн хараа хяналт хэрэгтэй байна. Хамгийн гол дэлхийн зах зээлийн ханшаар бус, хамгийн хямдаар зарж борлуулж байна. Олон улсын хөтөлбөрийг ашиглах. Дэлхийн хэмжээний орд газрыг хямдаар худалдаж байгаа нь НҮБ Хөгжлийн төлөө хөтөлбөр, мөн НҮБ салбар байгууллагууд конвенцынхоо хэрэгжилтийг ханган ажиллах ёстой” хэмээн үзэж байна.

Сүүдрийн парламентийн гишүүдийн уриалгад “Ашигт малтмалын тухай хуулийн 5,1 дэх заалтад Монгол Улсын газрын гадарга болон түүний хэвлийд байгалын байдлаараа оршиж байгаа ашигт малтмал бол төрийн өмч мөн гэжээ. Гэтэл гадаадынханд дур мэдэн худалдах, хулгайлах явдал хирээс хэтэрлээ. Мөн хуулийн 7,4-дэх заалтад зааснаар  нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдэд олгон гэсэн хоёрдмол утгатай заалтыг нэг хүнд олон хүнд олон зөвшөөрөл өгч байсан эсвэл олон зөвшөөрөл эзэмшиж байсан этгээдэд хуулийн хариуцлага тооцох шаардлагатай байна. Эс бөгөөс эх орноо ломбардад тавьж байгаатай тууштай тэмцэнэ” гэдгээ мэдэгдсэн юм.

                                Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж