Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Мал эмнэлгийн үйл ажиллагаа-Ерөнхий шаардлага”, мал эмнэлгийн үйл ажиллагааг шалгах хяналтын журмыг даган Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн заалтийн дагуу Шарга суманд үйл ажиллагаа явуулдаг “Мон нуга” хоршоо буюу мал эмнэлгийн газарт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус хоршоо нь итгэмжлэгдсэн малын эмчгүй байснаас гадна үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлийн хугацаа хүчингүй болсон, халдварт паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөгүй, ажлын байргүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтыг тус хоршооны малын эмч Д.Алтанцэцэгийг байлцуулан шалгаж, шалгалтын явцад үүссэн зөрчил дутагдалыг үндэслэн “Мон нуга” хоршооны мал эмнэлгийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон байна.
Э.Сараа