Гурван ихэр тугал мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Гурван ихэр тугал мэндэлжээ

Төв аймгийн Баяр-Өнжүүл сумын гуравдугаар багийн малчин Ч.Ганболдын хотонд гурван ихэр эр тугал мэндэлж мэнд бойжиж байгаа ажээ. Энэ жилийн онцлог нь ихэр төл их төллөж байгаа явдал юм. Улсын хэмжээнд 15 сая мал төллөхөөс одоогийн байдлаар 50 хувь нь төллөөд байгаа ажээ. Өнгөрсөн гуравдугаар сард малтөллөлт дөнгөж эхлэж байсан бол одоо дөрөвдүгээр сарын байдлаар ид төллөж байгаа  гэнэ. Хангайн бүсэд мал төллөлт 30 хувьтай  байгаа бол бусад аймаг сумдад 10 хувьтай байгаа ажээ. Харин  төл бойжилт улсын хэмжээнд олон жилийн дунджаас харьцангуй сайн буюу  99.1 хувьтай байгаа гэж албаныхан үзэж байгаа юм байна.

 
 Б.Саран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж