“Алтан хайч 2012” олон улсын үсчин, гоо сайханчдын X их наадам маргааш зохион байгуулагдах гэж байна. Тус наадамд үсчин, гоо засалчийн чиглэлээр оюутан суралцагчид, нийт оролцогчид эмэгтэй чөлөөт тайралт хэлбэржүүлэлт, хуримын будалт, хумсны чөлөөт сэтгэмж зэрэг найман төрлөөр өрсөлдөх юм байна. Тэмцээнийг техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Завхан аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Монголын оюутны холбоо, Монголын үсчин гоо засалчдын холбоод хамтран зохион байгуулж байгаа аж.
Д.Жаргал