Тэр жилийн өнгөгүй намар

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Тэр жилийн өнгөгүй намар

Нас минь надаас дусал дуслаар алсална

Намрын сарын арван хоёрон өнгөгүй гандаад уджээ

Навч цас модод одоо бүгд өнгөгүй

Нарны илч сарны туяатайгаа хамт өнгөгүй.

Бодол хийгээд хүсэл өнгөгүй

Борооны дусал цасны ширхэгтэйгээ хамт өнгөгүй

Зүрхний айзам өнгөгүй

Зүүдний ертөнц өнгөгүй.

Хувилгаан бурхад хэлгүй бас дүлий

Хуурамчхан хорвоо орвонгоороо өнгөгүй

Хайр өнгөгүй, сэтгэл өнгөгүй

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж