Тэд “Дөрөвдүгээр сарын 13-нд Н.Энхбаярыг баривчлах үед цагдаа хүчний байгуулагынхан хэрхэн ажилласан талаараа сүүлийн өдрүүдэд иргэдэд мэдээлэл хийх болсон. Гэвч Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэхүү үйл явдлыг өрнөсөн цаг хугацаанд бус маргааш өглөө нь мэдсэн хэмээн ард түмнээ хэнэг ч үгүй хэлсэн ч олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа тул сайд Ц.Нямдорж өөрийн ухамсараар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж байна” гэлээ.
Тус хөдөлгөөний ерөнхий зохицууулагч Н.Энхбатыг дөрөвдүгээр сарын 16-нд эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулсан хэргээр буруутган 30 мянган төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Мөн тэд “Сонгуулиас өмнө өнөөдрийн УИХ-д байгаа өмч хувьчлалын луйвартай холбоотой 40 гаруй гишүүний хэргийг Авилгатай тэмцэх газарт шалгуулна. Эхний ээлжинд Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн С.Баяр нарын хэргийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт хандана. Авилгатай тэмцэх газар шударгаар төрийн өндөрлөгт байгаа олигархуудыг шалга, харья” гэв.