ХЭҮК Б.Галдаад албан бичиг хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

ХЭҮК Б.Галдаад албан бичиг хүргүүлжээ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Н.Энхбаярын эрх, эрх чөлөө зөрчигдсөн асуудлаар Монгол Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаад албан бичиг хүргүүлсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 18,2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу Комиссын гишүүн, Комиссын дарга Ж.Бямбадорж, Комиссын гишүүн П.Оюунчимэг нар Төв аймгийн цагдан хорих байранд энэ сарын 13-нд очин Н.Энхбаяртай уулзсан байна. Комиссын гишүүд, ажилтануудаас болсон үйл явдалтай холбогдуулан хүний эрхийн талаарх олон улсын факт, конвенц, Монгол улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн зарим заалтыг зөрчсөн эсэхэд  дүн шинжилгээг хийжээ.  Тэдний үзсэнээр Н.Энхбаярын баривчилан хорьж байгаа нь  хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Тодруулбал, манай улсын нэгдэн орсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлийн “Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно.”, гэснийг болон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн олон заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн “…Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар бус, хэрцгий хандаж, нэр төрлийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид, нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүлийнхэн, өмгөөлөгчид  нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална.” 14 дэх хэсгийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэгтэн үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэснийг тус тус зөрчсөн хэмээн үзсэн байна.

Хуулийн байгууллагын ажилтнууд иргэн н.Дагвадоржийн эрх чөлөөнд хууль бусаар халдах үедээ гэрийн хаалгыг эвдсэн, дураараа аашилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153,1,236 дугаар зүйлийн 236,1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болохыг тус тус шалгаж өгөхийг хүссэн байна.

Мөн тус газраас МАХН-н дарга Н.Энхбаярын өмгөөлөгчид болох Л.Шинэн, Б.Ганбаатар нарын “Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдыг цагдан хорих байранд байлгахгүй” гэсэн шийдвэрийг хууль ёсны дагуу шийдвэрлэх хүсэлтийг шийдвэрлүүлэхээр харъяаллын дагуу УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд шилжүүлсэн байна.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж