“Холбоодын цом”-ын тов гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

“Холбоодын цом”-ын тов гарлаа

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спорт холбоодын “Холбоодын цом”-ын төлөөх тэмцээн болох тов гарчээ. Ирэх сарын 4-6-нд Спортын төв ордонд болох юм. Гурав дахь удаагаа болж буй уг тэмцээнд одоогийн байдлаар эрэгтэй 20, эмэгтэй 10 гаруй баг оролцохоор албан ёсны мэдүүлгээ өгчээ. “Холбоодын цом”-ын тэмцээнд спортын сэтгүүлчдээс бүрдсэн эмэгтэйчүүдийн баг тус бүр нэг алт, мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж