Чамаас асууя | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Чамаас асууя

Хайр ус шиг ууршчихдаг юмуу

Уйлахад нулимстай урсчихдаг юмуу

Хайнга хэлсэн үгтэй чинь хамт
хийсчихдэг юм уу

Хааяа оройтсон шөнүүдтэй чинь
хуучирчихдаг юм уу,
амраг миь.

Намрын шувуу шиг нисчихдэг юм уу

Нар жаргах шиг буцчихдаг юм уу

Нэгэн зуны цэцэг шиг богинохон юм
уу

Нартай борооны солонго шиг зуурдынх
юм уу?
Үргэжлэл
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мөнхөө 2010-05-07 122.201.20.5

аанхаааааби ч бас хэн нэгнээс асуумаар байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж