Италийн Серегно хотноо болох 100 км марафон гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ахмадын ангилалд оролцохоор Монголын хэт холын зайн гүйлтийн холбооны тамирчин Д.Дамдинжав, З.Чулуунбаатар дасгалжуулагч багш С.Өнөрбаяр нар өнөөдөр эх орноосоо мордож байна. Д.Дамдинжав нь 2011 оны хэт холын зайн гүйлтийн ДАШТ-д тавдугаар байрт шалгарч байсан туршлагатай тамирчин юм. Тэмцээн энэ сарын 22-нд болно.