“Бүх оддын тоглолт” бямба гаригт болно

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

“Бүх оддын тоглолт” бямба гаригт болно

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Пэпси” дээд лигийн тэмцээний тойргийн тоглолт өндөрлөж, плей-офф эхлэхэд бэлэн болжээ. Үүнээс гадна үзэгчдийн анхаарлыг татдаг “Бүх оддын тоглолт” энэ амралтын өдөр болох гэж байна. Бямба гаригт болох “Бүх оддын тоглолт”-ын нэгдүгээр багийг “Хүлэгүүд”-ийн О.Баярцогт дасгалжуулна. Харин бүрэлдэхүүнд нь Д.Бадрах (Офицер), Күэнтин Паттин (Офицер), Д.Мөнхтөр(Акулууд), Г.Цэнгүүнбаяр (ТЛЖ-13), Б.Одбаяр (Харцага), О.Сэргэлэн (СБЛ Бэкс), Перри (Офицер), Н.Золжаргал (Хүлэгүүд) нар багтсан байна. Тэгвэл хоёрдугаар багт гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал (Буллс), Г.Баттөр (Буллс), С.Батбямба (Офицер), Кимарли Виллиамс (Хүлэгүүд), Марко Павлов (Харцага), А.Дэлгэрням (Акулууд), Т.Санчир(Хүлэгүүд), Ц.Пүрэвдорж (Хүлэгүүд), Д.Азбаяр (Буллс) нар багтжээ. Мөн гурван онооны шидэлт, слэм данкын тэмцээнд оролцох тамирчид ч хэдийнэ тодорсон байна. Сагсан бөмбөгийн дээд лигийн плей-оффт “Хүлэгүүд”, өнгөрсөн жилийн аварга “Харцага”-тай тоглох бол “Буллс”-“Офицер”-уудын хооронд дуэль өрнөх нь.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж