Монгол-Гүржийн хамтарсан бэлтгэл дууслаа

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Монгол-Гүржийн хамтарсан бэлтгэл дууслаа

Манай улсад 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн Гүржийн жүдочид маргааш нутаг буцна. Европын аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон бэлтгэлээ хийсэн тэдний ахлагч хэлэхдээ “Монголд 10 хоногийг маш сайхан өнгөрүүллээ. Бэлтгэл ч дажгүй болсон гэж бодож байна. Харин удахгүй болох Европын аваргад бэлтгэлийн үр дүн харагдах болов уу. Энэ хугацаанд бэлтгэл хийсэн Монголын жүдочдодоо баярласнаа илэрхийлье” гэв. Уг нь хоёр орны жүдочид халз барилдаан хийх хүсэлтэй байсан. Харамсалтай нь, гол тамирчдыг нь бэртэл гэмтэл тойроогүй учраас энэ удаа халз барилдаан зохион байгуулсангүй. Энэ талаар жүдогийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат хэлэхдээ “Халз барилдаан хийгээгүй ч өдөр бүр бэлтгэл дээр халз барилдаж байгаа шүү дээ. Уг нь бол Гүржийн нэр төр болсон Афины олимпийн аварга Зуруб энэ хүсэлтийг тавьсан. Гэхдээ олимп дөхсөн учраас халз барилдаанаас илүүтэй тамирчдынхаа эрүүл мэндийг бодох хэрэгтэй” гэв. Манай жүдочдын хувьд энэ долоо хоногийн сүүлчээр хилийн дээс алхах бөгөөд олимпийн оноо олгох тэмцээнд оролцох юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: “Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж