“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Монголын ахмадын чөлөөт холбооноос “Цахим сонгуулиас болгоомжлох шаардлагатай” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан 2012 оны сонгуульд шинээр нэвтрүүлж байгаа энэхүү цахим машин нь алдаагүй тооллого явуулдаггүй гэв. Тэрбээр “Энэхүү цахим машин 2002 онд Албама мужид 6300 гаруй саналыг ор сураггүй болгож байсан бөгөөд мөн 5500 саналыг зөрүүтэй тоолж, дахин сонгууль явуулж байсан. Санал асуулгын “үгүй” гэдэг хариултыг “тийм” гэдэг хариултаар сольж байсан” гэв. Мөн “Энэхүү цахим машиныг алдаагүй гэдгийг хэн баталгаажуулсан юм бэ, 70 хоногийн дараа сонгууль эхлэх гэж байхад цахим машинд хэн баталгаа өгөх вэ гэсэн олон асуултандаа хариу авахыг хүсч байна” гээд Монголын ахмадын чөлөөт холбооноос цахим машиныг оруулж ирж байгаа Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг тоолоход ямар нэгэн алдаа гарахгүй гэсэн албан ёсны баталгаа гаргаж өгөхийг шаардлаа.
А.ЗУЛ