Microsoft Windows 8 дөрвөн хувилбараар гарна

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Microsoft Windows 8 дөрвөн хувилбараар гарна

Microsoft  корпораци Windows 8 үйлдлийн системийг дөрвөн хувилбараар гаргах болсноо мэдэгдлээ.

 Windows 8 програмын гурван хувилбар нь х86 системтэй компьютерт, нэг хувилбар нь ARM системтэй компьютерт зориулагдан боловсруулагдсан юм байна. Microsoft  корпораци өмнө нь үйлдвэрлэж байсан Windows програмаа ийнхүү сайжруулан, шинэ системтэй процессоруудад зориулсан хувилбарын тоог цөөлсөн аж. Харин  Windows 8 Pro хувилбарыг Software Assurance лиценз аваагүй хэрэглэгчдэд зориулан бүтээсэн байна.

Windows 8 програмын стандарт хувилбар нь Microsoft  корпорацийн Windows шинэ үед зориулсан  бүх функцтэй бөгөөд Windows Store дэлгүүрээс худалдан авах боломжтой болох гэнэ.

Windows 8 програмын туршилтыг энэ оны хоёрдугаар сард Microsoft  корпораци нийтэд зарласан бөгөөд удахгүй худалдаанд гарах юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж