Рио Тинто Оюутолгойгоос бусдыг сонирхохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Рио Тинто Оюутолгойгоос бусдыг сонирхохгүй гэв

Рио Тинто групп PLC (RIO, RIO.LN) “Айвенхоу Майнз”-ын хэрэгжүүлж буй Өмнөговь дахь  алт, зэсийн том орд Оюутолгойгоос өөр төсөлд сонирхол байхгүй  гэж тус группийн зэсийн үйлдвэрлэл хариуцсан захирал саяхан Эндрю Хардинг  “Dow Jones”-т мэдэгджээ.

Эндрю Хардинг Сантьяго хотод болсон CESCO зэс үйлдвэрлэгчдийн ээлжит уулзалтын үеэр  "Айвенхоу Майнзын хувьцааг худалдаж авсан гол шалтгаан нь Оюутолгой гэдгийг бид эртнээс мэдэгдсэн. Бид Айвенхоу Майнз дахь  эзэмшлийн хувьцааг энэ оны эхээр 51 хувь болгосон. Харин “Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд 13.7  хувийг эзэмшиж байна. Рио Тинто саяхан АНУ-ын Үнэт цаас, валютын комисст Айвенхоу Майнзын хөрөнгө оруулалтын зардлын тайланг шалгаж, менежментийн бүтцийг өөрчлөн, удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнхийг Риогоос томилох тухай зарга үүсгэсэн.

 “Айвенхоу Майнз” Өмнөговийн Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшихээс гадна Казакстанд алтны орд эзэмшдэг байна. Бүтээн байгуулалт нь 74 хувьд хэдийн хүрсэн Оюутолгой төслийг цахилгаан эрчим хүчний асуудал толгойн өвчин хэвээр байгаа юм. Эндрю Хардингийн хэлснээр Оюутолгой төслийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлж эхлэхийн тулд Хятадааc эрчим хүч авахаар хэлэлцээ хийж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж