Н.Энхбаярын өмгөөлөгчид хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын өмгөөлөгчид хүсэлт гаргажээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчид болох Л.Шинэн, Б.Ганбаатар нар Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор О.Мөнхбаатарт хандан хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтэд “Н.Энхбаярт УМБГ-ын Эдийн засгийн Гэмт хэрэг мөрдөх Хэлтэсээс ЭХТА-ийн 150-р зүйлийн 150,3-р эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх бөгөөд  одоо уг хэргийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа нь ЭБШХ-д заасан хэргийн хэргийн харъяалал зөрчсөн үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Учир нь хууль тогтоогчоос ЭХТА-н 150-р зүйлд заагдсан  гэмт хэргийг мөрдөн шалгах байгууллага нь ЭБШХ-ийн 27-р зүйлийн 27,4-д зааснаар Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалт явуулахаар хуульчилсан байдаг. Тиймээс харъяаллын асуудлыг өөрчлөх арга хэмжээ авахыг хүсье” гэжээ.

                            Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж