М.Ичинноровын сонголтыг хүндэтгэе

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

М.Ичинноровын сонголтыг хүндэтгэе

Хүний эрхийн хуульч М.Ичинноров МАХН-ын хэвлэлийн бага хуралд оролцож, шударга бус үйл явдалтай эвлэрэхгүйгээ мэдэгдэж намынхаа гишүүнчлэлээс татгалзсанд МАН-ынхан бараг армиараа араас нь хөдөлж, шороо цацаж эхлэв. Уг нь улстөрийн ууган хүчний хувьд ийм үйлдлийг эргүүлээд нийгэмд цацах нь улстөрийн соёлгүйгээ нотлон харуулсан бүдүүлэг үйлдэл болж байна гэж харах хүмүүс байна. Тэр тусмаа МАН-ын удирдлагуудын өөрсдийнх нь хэлдгээр үнэхээр энэ нам дотоод ардчилалтай байсан юм бол яагаад М.Ичинноровын үзэл бодлыг хүндэтгэж шударга ёсны эрэлд гараагүй юм бэ гэх яриа ч сонстож байх.

Харин М.Ичинноров Шууд ТВ-ийн “Гамбир” нэвтрүүлэгт оролцохдоо МАН-нхны мөнгөөр албан тушаал зардаг үйл ажиллагааг баримттай шүүмжилнэ билээ. Бас өөрийн фейсбүүкээрээ дамжуулан “Би МАХН-д элсээгүй, миний эрх ашиг бол мөнгөний нам болсон МАН-ыг л шүүмжлэх явдал хэмээн бичиж байна. Тиймээс түүний нам бус болсон сонголтыг хүндэтгэх ёстой биз ээ.  

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж