Шүүхээс н.Ижилбаатар, Баатархүү нарын хэргийн 261.2 дахь зүйл анги буюу хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Харин Пүрэвдоржийн ялыг дөрвөн жил жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болж, Номинтэнгэрийн хорих ялыг хоёр жилээр хойшлуулсан байна. Түүнчлэн н.Хөлгөний гурван удаагийн дээрмийн хэргийн нэгийг нь хэрэгсэхгүй болгож, 155, 246-р зүйл ангиудыг нэмжээ. Гэвч тэдгээрийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгосон байна. Харин Ганболдын хэргийг хэрэгсэхгүй болгож суллан, Дүгэрнамжимыг өршөөлд хамруулж, гурван жил таван сар хорих ялаас гурван жилийн хасч таван сар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Гэхдээ Дүгэрнамжим нь таван сар цагдан хоригдсон учир сулласан байна. Бусдынх нь анхан шатнаас оноосон ялыг хэвээр үлдээжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд цагдан хорих 461 дүгээр ангид дээрх хэрэгт холбогдсон 22 хүүхдийг шүүх хурал болж 17 хүүхдэд 3,8-8.6 жилийн ял оноож, насанд хүрээгүй дөрвөн хүүхдийн ялыг хойшлуулж, нэг хүүхдийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ. Харин давж заалдах шатны хурлаар ял сонссон 17 хүүхдээс дөрвөн хүүхдийг сулласан байна. Хуралд илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од, улсын яллагчаар М.Бадам, өмгөөлөгчөөр Г.Хандсүрэн, Н.Бадамцэцэг, М.Хувцагаан, Д.Энхцэцэг, Ш.Бадмаараг, Б.Энхтүвшин, С.Соронзонболд, Ш.Оюумаа, С.Эрдэнэцэцэг, Б.Оюунбилэг, Ш.Мягмарцэрэн, C.Оюунцэцэг нар оролцсон байна.