Хууран мэхлэх замаар бусдын биеийн үнэлүүлсэн, биеэ үнэлэх газар зохион байгуулсан гэх хэрэгт хоёр шатны шүүхээс 2-3.6 жилийн ял сонссон Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын хяналтны шатны шүүхэд хандсан гомдлыг өнөөдөр хянан хэлэлцэнэ. Хуралд даргалагч шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн оролцох юм байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс Б.Энхцэцэгт 3.6 жил, Д.Дэлгэрцэцэгт хоёр жилийн ял оноосон юм.
Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч ялыг хэвээр баталсан байна.
С.Отгон