Орон орны яруу найрагчдыг Лондонд урьж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Орон орны яруу найрагчдыг Лондонд урьж байна

Лондонгийн олимпийг угтаж олимпийн эрх авсан бүх орны яруу найрагчид оролцсон маш том хэмжээний  “Poetry Parnassus” яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна. Одоогоор 138 орны яруу найрагч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 23 орноос яруу найрагчдыг хүлээж байгаа талаар зохион байгуулагчид нь мэдэгдсэнийг BBC мэдээлжээ. Дээрх 138 орны яруу найрагчдын жагсаалтад Монголоос хүн бүртгүүлээгүй байгаа юм байна. Тэгэхээр манай улсын яруу найрагчийг наадмын зохион байгуулагчид хүлээж байгаа бололтой.

Наадам ирэх зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-нд Лондон хотноо олимпийн наадмын нэгэн хэсэг болон явагдана. Наадам яруу найргийн бороогоор эхэлнэ. Нисдэг тэрэгнээс номын хавчуургын хэлбэртэй цаасан дээр орон орны хэл дээр бичигдсэн 100 мянган шүлгээр хагас цаг “бороо оруулна”

Наадмын тухай мэдээллийг зохион байгуулагч “Southbank Centre”-ийн  http://www.southbankcentre.co.uk хаягаар орж авч болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж