
Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас 51 иргэн, 8 аж ахуйн нэгж байгууллагад 343.0 сая төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгосны дүнд хоногт 30 тн үйлдвэрлэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэр, ариун цэврийн цаасны үйлдвэр, барилгын хавтан хоолой, замын хашлага, бетонон хийц, тоосго, вакум цонх, сийлбэр, гутал, оёдол, зочид буудал, аялал жуулчлалын жуулчны баазууд шинээр бий болсон байна. Дээрх газруудад нийт 337 байнгын ажлын байр, 459 түр ажлын байр нэмэгдсэн байна. Эдийн засгийн салбарт ахиц гарч 48 мянган төл хүлээн авч, улаан буудайн тариалалт урьд оноос 23%, төмс, хүнсний ногоо тариалалт 45.5%-иар өсч нэгжээс авах улаан буудайн хэмжээ 5 цн-ээр нэмэгдсэн дүнтэй байна. 2012 онд 950.0 сая төгрөгийн өртөг бүхий 150 хүүхдийн дотуур байр, 500.0 сая төгрөгөөр 400 хүний суудалтай спортын ордны барилга угсралт, Канад сангийн 300.0 сая төгрөгийн Вангийн овооны багт 100 хүүхдийн цэцэрлэг, 87.0 саяаар бизнес хөгжлийн төв, 27 тэрбум төгрөгөөр Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км хатуу хучилттэй замыг шинэчлэл, 24 айлын орон сууцны барилга зэрэг бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөөд байна юм байна.
Эх сурвалж : / uvurkhangai.com /