Өнөөдрийн байдлаар асч байгаа ойн түймрүүд:
Хөвсгөл аймаг Цэцэрлэг сумын 2 дугаар багийн “Дөшдөг” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар тухайн суман дахь хилийн цэргийн Заставын албан хаагчид, сумын иргэд, Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 39 дүгээр ангийн албан хаагчид нийт 73 хүн ажиллаж байна.
Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг, “Агуйн дэл” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар сум, орон нутгаас морьтой иргэд ажиллаж байгаа боловч хүчрэгдэхгүй, талбайн хэмжээ томорч байгаа тул аврагчдыг нэмж явуулсан.
Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн “Урд цагаан гол”-д гарсан ойн түймрийг унтраахаар орон нутгийн морьтой иргэд, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид нийт 71 хүн ажиллаж байна.
Цурманд оруулсан:
Булган аймгийн Сэлэнгэ сумын “Зүүн тарвагатай гол”, “Сангастай уул” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд,
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Хайлантын эх” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд,
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Хөх голын Хөрхрөө уул” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд,
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Тайгас” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд,
Увс аймгийн Баруунтуруун сумын “Уянга” уулын энгэрт гарсан түймрийг цурманд,
Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эргүүл хийх явцдаа
Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Бухын давааны “Даваат булаг” гэдэг газар ойн түймэр асч байгааг илрүүлж унтраахаар ажиллан цурманд оруулсан байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг, “Гурамсан” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар тус тус ажиллаж байгаа ажээ.
Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цогийг бүрэн унтраах, үнс, нурмыг тусгайлан бэлтгэсэн таглаа бүхий нүх, саванд хийж гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхийг газраас онцгойлон анхааруулж байна.