Дуучин Рианна шивээс хийлгэх шинэ санаа олсон бололтой. Тэрбээр саяхан Коачелла хөндийд болсон хөгжим урлагийн наадмын үеэр рэппер Tupac-ын шивээс шиг "Thug Life" хэмээх үгсийг гэдсэн дээрээ зуруулж зургаа авахуулжээ. Коачеллагийн хөгжмийн наадмын үеэр рэппер Tupac-ыг тайзнаа амьдруулж, түүний дуунуудаар амьсгалсан аж.
Коачеллагийн хөгжмийн наадамд Америк, Их Британийн хөгжим, кино ертөнцийн нэр цуутнууд очсон байна. Дуучин Рианна хамгийн олон удаа шивээс хийлгэсэн одуудын нэг. Тэрбээр өмнө нь Tupac-ын "Thug Life" хэмээх шивээсийг гар дээрээ зурсан зургаа “Twitter”-тээ тавьж байсан юм.
Н.Энх