Хойд Солонгос пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шаардлагыг үл тоомсорлон, Хойд Солонгос улс хиймэл дагуул хөөргөх пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ мэдэгдсэн талаар РИА Новости мэдээлэв.

Хойд Солонгосын Дотоод хэргийн яамны төлөөлөгч “Сансрын орон зайгаа өөрсдөө бие даан ашиглах эрхээ бид эдэлнэ. Олон улсын хуулиар зөвшөөрөгдсөн эрхээ хэрэгжүүлэх нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээс илүү чухал юм” хэмээн мягмар гаригт мэдэгдсэн байна.

Улс орныхоо эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардлагатай байгаа хиймэл дагуул хөөргөх пуужингийн хөтөлбөрөө бид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж төлөөлөгч нэмж хэлсэн ажээ.

Түүнчлэн тэрээр АНУ болон Хойд Солонгосын өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд хэлэлцэн тохирсон зүйлээсээ Пхеньян татгалзаж байгааг мэдээлсэн гэнэ. Хоёр улсын тохирсноор Хойд Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөртөө хориг тавьж, хариуд нь АНУ хүнсний тусламж үзүүлэхээр болсон юм. Харин Хойд Солонгосыг пуужингаа хөөргөсний дараа АНУ хүнсний тусламжаа зогсоохоо мэдэгдсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгосын удирдлагыг хүн ард нь өлсгөлөнд нэрвэгдээд байхад ажиллахгүй пуужин хөөргөж, улсынхаа мөнгийг үрж байна хэмээн буруутгасан юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж