Лондонгийн металлын бирж /LME/ гэрээ болон
банк хоорондын төлбөр тооцоог Хятадын үндсэний валют болох юаниар хийхээр
судалж байгаа тухай “Financial
Times” сонинд мэдээлжээ. Хэрэв энэ асуудал нааштайгаар шийдэгдэх юм бол фунт
стерлингийн ганхаж буй өнөөгийн байр суурь бүр үгүй болно хэмээн мэргэжилтнүүд
үзэж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн металлын зах зээлийн байдал ямар ихээр
өөрчлөгдсөнийг дахин батлах явдал болох гэнэ.

Өнөөдөр Хятад улс дэлхийн
металлын зах зээлийг тодорхойлж, эрэлт хэрэгцээний 40 хувь нь тус улсад ногдож
байна. Биржийн удирдлагуудын мэдэгдэж буйгаар юанийг ашиглах боломжийг судлах
ажил эхний шатандаа явж байгаа бөгөөд трейдэрүүдийн саналыг авч байгаа аж. 1877
онд үүсгэн байгуулагдсан Лондонгийн хөрөнгийн бирж дээр ам.доллараар гэрээ
хийж, харин банк хоорондын төлбөр тооцоог евро, фунт стерлинг болон иенээр
хийдэг байна.
Э.Од
www.mongolianminingjournal.com