Дархан-Уул аймагт “Хөдөөг хоршоолох аян” өнөөдөр болжэ байна. Уг аяны нээлттэй холбогдуулан аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хоршоологчдын төлөөлөгч нарт Хоршооллын талаар төрөөс баримтлаж буй бодлого, цаашдын зорилт, “Хөдөөг хоршоолох аян”-ы хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллүүдийг танилцуулах аж. Түүнчлэн “Олон улсын хоршооллын жил” -ийн ажлын хүрээнд хоршоологчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хөдөлмөрөөрөө хорших, төрөөс хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тогтолцоог байгуулах бэлтгэл ажлыг хангах ажээ. Мөн хоршоог хөгжүүлэх зорилтын хүрээнд хөдөөгийн баялаг бүтээгчдийг үйлдвэрлэгч, хэрэглэгчтэй шууд холбох, малчид үйлдвэрлэгчдийн дундаас ашиг олж, бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөдөг ченжийн тогтолцоог шахах бодлого хэрэгжих гэнэ.
Э.Сараа