Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын Mattel фирм Кембрижийн гүн Уильям болон гүнгийн гэргий Кейт нарын хуримын нэг жилийн ойд зориулан оддын хос нэртэй барби хүүхэлдэй хийх болсон талаар Daily Mail бичлээ. Барби хүүхэлдэйг дөрөвдүгээр сарын 29-ноос эхлэн худалдаанд гаргах гэнэ. Ханхүү Уильям болон Кейт Миддлтон нар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 29-нд хуримаа хийж, Кембрижийн гүн хэргэмтэй болсон билээ. Хүүхэлдэйний үнэ 100 ам.доллар байх юм. Mattel фирмийн хүүхэлдэйг авах хүсэлтэй хүмүүс интернэтээр захиалгаа өгч болох аж. Хүүхэлдэйг  ханхүү Уильям болон Кейт Миддлтон нарыг  хуримын хувцастай байгаагаар хийсэн байна. Кейтийн хуримандаа өмссөн даашинзны сувдыг болон хуримын бөгжний шигтгээг дууриамал шигтгээгээр орлуулжээ.

Сонирхуулахад, барби хүүхэлдэй нь дэлхийд хамгийн их гүйлгээтэй тоглоом болж чадсан юм. Хамгийн анхны барби хүүхэлдэйг 1959 онд гурван ам.доллараар худалдаж байжээ. Харин хамгийн анхны энэ шаргал үстэй хүүхэлдэй 2004 онд eBay дуудлага  худалдаагаар 3552 ам.доллараар зарагдсан ажээ. Дараа нь 2006 онд Лондон хотод байдаг Christie’s дуудлага худалдааны газарт энэ хүүхэлдэй 17 мянган ам.доллар болсон гэнэ. Одоо долоо хоногт ойролцоогоор нэг сая барби хүүхэлдэй зарагддаг гэсэн тооцоо байдаг аж. Энэ нь нэг секундэд хоёр хүүхэлдэй зарагддаг гэсэн үг юм. Mattel фирм өөрийн 50 жилийн түүхэндээ  тэрбум гаруй барби хүүхэлдэй худалдсан байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж