Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Нийтийн тээврийн үйлчилгээний том оврын автобусны үйлчилгээг нэмэгдүүлж, чиглэлийн давхцал, зогсоолын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Нийтийн тээврийн газраас хоёр чиглэлийг өчигдрөөс эхлэн хаажээ. Түүнчлэн зарим чиглэлийг сунгах шийдвэр  гаргасан аж. Тухайлбал, М-30 буюу “Вокзал-Долоон буудал” чиглэлийг иргэдийн хүсэлтээр Япон цэргийн цогцолбор хүртэл дөрвөн км сунгасан байна. Харин бага оврын автобусаар үйлчилж байсан ТШ-11 “Салхит-Бөмбөгөр”, ТШ-23 “Амгалан-Вокзал-Баянбүрдийн тойрог” гэсэн хоёр чиглэлд өчигдрөөс эхлэн хааж том оврын автобус үйлчлэхээр болсон аж.
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж