Энэ удаагийн ярилцлагад Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, МУИС-ийн ЭЗС-ийн дэргэдэх Эдийн засаг судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн, СЭЗДС, ЭБЭХЯ болон ССХ-ээс “Эдийн засгийн аюулгүй байдал, төрөөс баримталж буй бодлого”, “Монгол Улсын эдийн засагт учирч буй томоохон эрсдэл, түүнийг бууруулах арга зам”, “Төсөв санхүүгийн салбарын аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал”, “Хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, учирч буй эрсдэл, түүнийг бууруулах арга зам”, “Эрдэс баялаг, эрчим хүчний салбар дахь тулгамдсан асуудал, эдийн засгийн олон тулгуурт бүтцийн өнөөгийн байдал учирч буй эрсдэл, шийдвэрлэх арга зам” зэрэг сэдвээр мэдээлэл бэлтгэж хэлэлцүүллээ. Тус дугуй ширээний ярилцлагад ССХ-ийн түнш хүрээлэн болох Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Хуульзүйн үндэсний хүрээлэн, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаачид оролцсон байна.
Стратегийн судалгааны хүрээлэн нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээлэл, зөвлөмжөөр хангах үүргийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох ажилд анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд энэ ярилцлагын гол зорилго нь Монгол Улсын эдийн засагт учирч буй гол эрсдэлүүд, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэгддэг юм.
Эдийн засгийн аюулгүй байдлыг хэлэлцэв
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн /ҮАБЗ/-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс /ССХ/ “Эдийн засгийн аюулгүй байдалд учирч буй эрсдэл” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өчигдөр зохион байгуулав.
Б.МАРАЛ