Яагаад байгууллагад мэдлэгийн менежментийг нэвтрүүлэх ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Яагаад байгууллагад мэдлэгийн менежментийг нэвтрүүлэх ёстой вэ?

Байгууллагын мэдлэгийг бүтээх, цуглуулах, хадгалах, хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг мэдлэгийн менежмент гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл шинэ мэдлэг бүтээх үйл явцын менежмент юм.  Байгууллага тасралтгүй ахиж дэвших буюу хөгжлийн орчныг бий болгоход мэдлэгийн менежмент чухал үүргийг гүйцэтгэдэг. Өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, амжилттай ажиллахын тулд мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх, тусгайлан хөгжүүлэх нэн чухал шаардлага байгууллагуудад үүсээд байна.

Бизнесийн байгууллагын амжилт нь зөвхөн машин техник, түүхий эд, материал, арга зүй, аргачлалд тулгуурлаад зогсохгүй байгууллагын мэдлэгт үндэслэгддэг.  Гадаад дотоод орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед байгууллагын амжилт нь мэдлэгийн менежментийг хэрхэн хийхээс ихээхэн хамаарч байна. Мэдлэгийн менежментийн гол зорилго нь тухайн байгууллагад зориулагдсан мэдлэгийг бий болгон байгууллагыг удирдах үйл ажиллагааг илүү сайн болгох, өөрөөр хэлбэл хэрэгтэй мэдлэг, мэдээллийг зөв хүнд нь оновчтой цаг хугацаанд хүргэх системийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Шинэ мэдлэг бүтээх үйл явц буюу мэдлэгийн менежмент нь удирдлагын ур чадвар, хүний нөөцийн хөгжил, ажиллах орчин, шинэ санааг дэмжих үйл явц, чадварлаг ажилчид зэрэг олон хүчин зүйлсээс шууд хамааралтай. Байгууллага ажилтануудын дунд мэдээлэл, мэдлэгийг түгээх, шинэ ажилтнуудад хүргэх, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх, шинэ зорилго зорилтыг шийдвэрлүүлэхэд ажилтнуудын мэдлэг чадварыг дайчлах, мэдлэгийг хадгалах, шилдэг мэдлэгийн хэрэглээг хангах, мэдлэгийг тогтмол сайжруулан орчны өөрчлөлттэй уялдуулахад анхаарах хэрэгтэй.

Байгууллага мэдлэгийн менежментийн системийг хэрэгжүүлэх нь байгууллагад мэдлэг, технологи дээр үндэслэгдсэн өрсөлдөөний давуу тал бий болгох, байгууллага өөрийн дотоод потенциалыг илрүүлэх, байгууллагын ажилтан хоорондын харилцаа холбоо сайжрах, техник технологийн дэвшил гарах зэрэг байгууллагын цаашдын хөгжилд асар их ач холбогдолтой байдаг байна.

“Мэдлэгийн Менежментийн Сургалт Судалгааны Төв”-ийн гүйцэтгэх захирал,
МУИС-ЭЗС, менежментийн тэнхимийн багш, док. дэд проф. Г. Цэрэн /PhD/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж