
“Гоо сайхны хагалгаанд ганц ч удаа орж үзээгүй. Тэр хороор яах юм. Тэгээд ч мөнгөний гарз” хэмээн Дафне сурвалжлагчид ярьжээ. Мөн тэрбээр архи, согтууруулах ундаанаас хол хөндий байснаа дурсав. Хамгийн гол нь Дафне гоо сайхнаа өдий болтол хадгалж яваагийн нууцыг “Хүмүүс цаг мөч тутамд ямар нэг зүйлийн талаар гомдоллож байдаг. Тийм ч юм болохгүй байна, тэр ч болохгүй байна гээд л. Харин би цаг үргэлж өмнөө байгаа амьдралаас дүүрэн, сайхныг мэдрэхийг хүсдэг. Тэр хэрээрээ аз жаргалтай байдаг” гэж тайлбарлажээ.
Түүний гэрэл зургуудыг энд дарж үзнэ үү.