Тэр дундаа Скайтел, d20 брэнд энэ жил 10 жилийн төрсөн өдрийн баярын хүрээнд Монгол хүүхдийн мөрөөдрийг дэмжиж, хүүхэд залуусын анхны брэнд гэдэг утгаараа Анхны Монгол мөрөөдлийн багыг бий болгохоор хүчин зүтгэж, тэмцээн анх зохион байгуулагдах мөчөөс эхлэн төгсгөлийн шат хүртэл хамтдаа байж, оролцогч хүүхдүүдэд d20 брэндийн шинэ дугаар, мөн оролцогч хүүхдүүд болон үзэгч хүүхдүүдийн дунд хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгуулж, гар утас шинэ дугаар, Скайтел компаний гарын бэлэг зэргүүдээр урамшуулан зоригжуулж байсан юм.
Харин төгсгөлийн шатанд шилдгийн шилдэгээр шалгарсан цорын ганц тоглогчийг d20 брэндээс АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн биеэр АНУ-д очиж үзүүлэх юм байна. энэ нь d20 брэндийн өсвөрийн хүүхэд залуусын бие бялдар, ирээдүйд өсөн дэвжих амжилтын их үндэсийг тавьж өгч байгаа юм.