2500 цахилгаан машин худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

2500 цахилгаан машин худалдаанд гарна

Өмнөд Солонгосын "Киа моторс" компани энэ онд цахилгаанаар ажиллах 2500 авто машиныг үйлдвэрлэн, худалдаанд гаргах болсон талаар Korea Times бичлээ.

Агаар мандлын нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулах талаар компанийн мэргэжилтнүүд ажиллаж, олон шинэ санааг олж байгаа юм. Шинээр үйлдвэрлэн туршиж байгаа "Ray EV1" цахилгаан машин нь цагт 130 км хурдлах бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 135 км зам туулах гэнэ. Машиныг 45 сая вон буюу 39 мянган ам.доллараар үнэлээд байгаа бөгөөд Өмнөд Солонгосын Засаг захиргаанааас цахилгаан машин худалдан авагчдыг дэмжихээр машины үнийн 15 сая воныг төлөх юм байна.

Түүнчлэн арай хямд үнэтэй цахилгаан машины загварыг хийсэн нь 21 сая воны үнэтэй ажээ. Засгийн газраас энэ загварын машин худалдан авагчдыг  5,78 сая воны төлбөрөөс чөлөөлөх гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж