Хаан хатныхаа дурсгалд зориулж долоон жилийн турш энэ бунханы загварыг өөрөө зохион бүтээн, улсынхаа хамгийн шилдэг бунхан урлаачдаар бариулж байжээ. Өндөр нь 6.5 метр, бүслүүрийн урт нь 13.70 метр юм. Булшны доод талд чулуун шал дэвссэн аж. Мөн урд талыг нь боржин чулуугаар хийж дөрвөн бар, хоёр хонины хөшөө урлажээ. Мөн бунханы өмнө талд боржин чулуугаар хийсэн хоёр метр гаруй өндөртэй, дэнлүү хэлбэртэй хоёр ширхэг гэрэлт цамхаг байрлана. Уг булш нь Хойд Солонгосын нэлээд боловсронгуй булшны онцлогийг харуулж чадсан бөгөөд өнөөг хүртэл өвлөн ирсэн булшнуудаас хамгийн сайн хадгалагдсан талаар судлаачид онцолжээ.
Япончууд 1905 онд тус бунханыг эвдлэн, хатны булшид байсан алт эрдэнэсийг дээрэмдэж явсан гэнэ. Харин хааны булшны үүдийг олоогүй учраас нэвтрэн орж чадалгүй, доторх эд зүйлсэд нь гар хүрээгүй байна. Дашрамд дурьдахад, тус бунханы талаар манай улсын МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн докторант Л.Хаш-Эрдэнэ үргэлжлүүлэн судалж байгаа гэнэ.
Ванчень хэмээх Монгол хатны бунхан олдсон нь хоёр улсын дипломат харилцаанд чухал нөлөө үзүүлэх талаар гадаад харилцааны яамнаас онцолжээ. Одоогоор хойд Солонгос улс төрийн 123 дугаар өвөөр бүртгэж, тусгай хамгаалалтад авсан аж.