Булган аймгийн Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Рашаант, Могод сумдын бэлчээрийн 30.0 мянган га талбайд байгальд сөрөг нөлөөгүй аргаар хортон мэрэгчидтэй тэмцэх арга хэмжээг 4 дүгээр сарын 20-оос 5-сарын 20 хүртэлх хугацаанд зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, хортон мэрэгчид ихээр тархсан бэлчээр нутгийн малчид, өрх бүлийн хүчийг зөв зохион байгуулж, үр дүнтэй гүйцэтгэхийг холбогдох сумдын Засаг дарга нарт байгаль орчны хортон шавьжтай тэмцэх, байгаль хамгаалах байгууллагын холбогдох хүмүүс үүрэг даалгавар өгч, зааварчилгаа болон аргачилалыг зааж өгсөн байна.
Б.Саран