”Петрочайна” 1.3 тэрбумыг төлөх болов

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

”Петрочайна” 1.3 тэрбумыг төлөх болов

Дорнодын Матад сумын Тамсагийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг” компани байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан  хэмээн аймгийн иргэд, Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийнхэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ. Өчигдөр өдрийн 14.00 цагийн орчим эхэлсэн шүүх хурал шөнийн 00.00 цаг өнгөрч байхад дууссан байна. Шүүх бүрэлдэхүүн Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийнхний нэхэмжилсэн 1.3 тэрбум төгрөгийг "Петрочайна Дачин Тамсаг” компани нөхөн төлөх ёстой гэж үзсэн байна.

Шүүх хуралд Матад сумынхан болон тэднийг дэмжиж буй нийслэлийн иргэд хүрэлцэн иржээ. Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслээс Матад сумын 19 дүгээр талбайд хийж байгаа газрын тосны хайгуулын явцад үүссэн цооног, хаягдлын санг дагасан байгаль орчны бохирдол, мөн бэлчээр талхалж буй хүнд даацын машинууд зэргээс үүдэн 1130 га газрыг талхалсны нөхөн төлбөрт 1.3 тэрбум төгрөг нэхэмжлээд байсан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж