WikiLeaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн ярилцлагын шоу анхны дугаараа өчигдөр цацлаа. Кремлийн санхүүжилттэй “Russia Today” сувгаар нэвтэрсэн түүний ярилцлагын анхны зочин лалын “Хезболлах” бүлэглэлийн тэргүүн Хассан Настраллах байлаа.
Английн хаа нэгтээ гэрийн хорионд байгаа Ассанж түүнтэй видео линкээр харилцан орчуулагчийн тусламжтай ярилцсан юм. Хассан ярилцлага тун ховорхон өгдөг бөгөөд өглөө гэхэд “Хезболлах”-ын “Манар” телевизээр л ярилцлага нь нэвтэрдэг билээ. Хамгийн сүүлд тэрбээр гурван жилийн өмнө л Кувейтийн “Рай” телевизэд ярилцлага өгсөн юм байна.
Ассанж дараа дараагийн ярилцлагууд нь ч мөн иймэрхүү санаанд оромгүй сонирхолтой зочид байх болно хэмээн мэдэгдлээ.
Уг ярилцлагыг YouTube –ээс энд дарж үзнэ үү.