Хот, хөдөөгийн тэргүүний сувилагчид аялав

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Хот, хөдөөгийн тэргүүний сувилагчид аялав

Энэ дөрөвдүгээр сард Олон улсын сувилагчийн баяр болох бөгөөд “Сувилахуйн амьдрал” ТББ-аас уг баярыг тохиолдуулж хот хөдөөгийн  мэргэжлийн сувилагчдын дунд олон арга хэмжээ зохион явуулжээ. “Шилдэг сувилагч” шалгаруулах улс, хот, дүүрэг, аймгийн  уралдаан, мэргэжлийн болон хөдөлмөрийн аварга шалгаруулах тэмцээн, урлаг, спортын тоглолт, сувилагчдын дунд шүлэг, найргийн уралдаан гээд энэ дөрөвдүгээр сарын туршид сувилагчдын баяр болгожээ. Зохиогдсон  уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хот, хөдөөгийн сувилагчдын бүх зардлыг нь “Сувилахуйн амьдрал” төвөөс даан Хөх хотоор таван өдөр аялуулах гэнэ. Мөн аялах явцдаа Чингисийн онгоныг очиж үзэх, Хөх хотын эмнэлгийн мэргэжлийн байгууллагын ажилтай танилцах юм байна.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж