Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн хуульч

Намбарын Энхбаярыг төрд “ха­даатай” байхаас л түүнээс авлига, албан тушаалын ам асуудаг цөө­хөн хэдэн хүн байсны нэг нь М.Ичин­норов. Найз нөхөд нь түүнийг Нора гэж дууддаг. Хүний эрхийн чиглэлийн шаггүй сайн хуульч гэд­гээрээ анх олонд танигдсан түү­нийг хүмүүс янз бүрээр л ярьдаг. Урваач, шарваачаас авахуулаад оно­лын талаасаа иргэний хөдөлгөөн гэдэг ойлголт хаана ч байдаггүй болохоор өөрийн гэх үзэлгүй хүн гэх мэтээр цоллодог. Ардчилсан намд “хандарч”байснаа Ардын нам руу давхиад орчихсон зэргээс нь болж монголчуудын “ханардаг” зангаар ингэж дүгнэсэн гэвэл илүү онох биз ээ. Зүүний чиг баримжаатай нам бараадсан нь хүнийг гэсэн сэтгэлтэй нь холбоотой гэх нэгэн ч байдаг. Харин одоо бол тэрбээр үүнийг “Амьдралдаа санамсаргүй хийсэн алдаануудын маань нэг” хэмээн тайлбарлаж байна. Төрийн тэргүүн байхад нь дургүй байсан ч, харц ардын дунд “гэмгүй” байхад нь Н.Энхбаярыг хүчнийхэн ачаад явсны маргааш тэрбээр үүнийгээ бүр ч чангаар зарласан юм. Нора хар уурандаа  Тусгаар тогтнолын ордны үүдэнд “Үзэл санаа, эрх чөлөөний шорон” гэсэн “шинэ” хаяг хадах нь тэр. “Хаалгыг нь зад саваад гарч байгаадаа бүр ч их баярлаж байна” хэмээн хэвлэлийнхэнд шу­луухан хэлэв. Нэгэнт ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас намаасаа хэдийд, хэрхэн, яаж гарах нь түүний л хэрэг гэдэг өнцгөөс нь хүмүүс хүлээж авав. Бас түүний энэ үйлдлийг улстөржүүлэх нэг хэсэг ч байлаа. Уг нь тэрбээр Н.Энх­баярыг баривчилж байгаа АТГ-ыг бус, хүний эрхийн талаасаа ту­хайн баривчилгааны үеэр олон хууль зөрчсөн хууль, хүчнийхний үйлд­лийг л шууд буруутгасан хэрэг. Харин Монголоор дүүрэн байдаг хуульчдаас нэг нь ч түүн шиг ийм үзэл санааны эр зориг гаргасангүй. Хангалттай улстөржүүлэх хүн бол захаас аван байсан. МАН, МАХН, АН-ыг хамж шимээд л улстөржүүлж байгаа нь худлаа биш. Өнөөдөр ч энэ сэдэв Монголд үргэлжилж байна. М.Ичинноровын хувьд ма­най нийгэмд яг ийм баривчилгаа, үй­мээн самууны үед л хүний эрх асар бүдүүлэг, тэр ч байтугай зарим талаараа өмнөх зууны үеийнх шиг ноцтой зөрчигддөг гэдгийг гадарлах хүний хувьд ийм алхам хийсэн болов уу. “Нам ч яамай. Хэн тамга барьж байгаа билээ. Түүнд эрх мэдэл байж таарна. Тиймээс одоо л шийдвэрээ гаргая” гэдэг талаас бодож МАН-аас гарсан байх.      

Н.МӨНХТӨВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж