Батлан хамгаалах, зэвсэгт хүчин сүр хүчээ үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалах, зэвсэгт хүчин сүр хүчээ үзүүлэв

Зэвсэгт хүчин болон Батлан хамгаалах байгууллагын бодлого зорилт, үйл ажиллагааг сурталчилах уламжлалт арга хэмжээг энэ удаа Говь-Алтай, Завхан аймгуудад зохион байгуулжээ. Арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах их сургууль, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, ЗХКТГ, Батлан хамгаалахын Төв архив, Монголын цэргийн музей зэрэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа байгууллагууд орон нутгийн иргэдэд Батлан хамгаалах чиглэлийн сурталчилгаа, үйлчилгээ үзүүлсэн байна. Говь-Алтай, Завхан аймгийн төв болон Тайшир,Тосон-Цэнгэл, Цагаанчулуут зэрэг сумдад давхардсан тоогоор 2000 гаруй иргэнд ЗХКТГ-ийн нарийн мэргэжлийн эмч нар эмчилгээ оншилгооны үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн түүнчлэн цэргийн эрдэм ухааныг хүүхэд залууст таниулах, цэрэг эхоронч үзлийг төлөвшүүлэх лекцийг зохиож, Батлан хамгаалахын төв архив иргэдэд цэргийн алба хаасан тухай архивын лавалгаа гаргаж үйлчилжээ. ЦДБЭЧ-ын уран бүтээлчид дээрх сумдад тоглолтоо сонирхуулсан бол, Зэвсэгт хүчний 123, 325, 150, 084 дүгээр анги болон ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийнхөн жагсаал, гадан тулааны үзүүлбэр, шүхэрчдийн буулт, үлээвэр хөгжмийн үзүүлэх тоглолт, зэвсэг техникийн болон Зэвсэгт хүчний түүхэн хөгжлийн талаарх үзэсгэлэн үзүүлж, Цэнхэр дуулгатнууд энхийн үйлсээ сурталчилж, гэрээт цэрэг элсүүлэх гээд орон нутгийн ард иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион явууллаа. Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Баатар, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалахын сайдын зөвлөх хошууч генерал Д.Мягмар, Н.Жалбажав, БХЯ-ны ТЗУГ-ын дарга хошууч генерал Я.Чойжамц болон Говь-Алтай, Завхан аймгуудаас төрсөн зарим генералууд оролцсон бөгөөд  тус арга хэмжээг өндөр зохион байгуулалттай явуулсан байна.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж