Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Та жаргалтай хүн үү?

Амьдралын олон асуудлуудад нухлагдсаар бид амьдралаас аз жаргалыг мэдрэхээ мартсан байдаг. Юм болгоноос өө хайхаас бус аз жаргалыг хайх нь цөөхөн. Үнэндээ аз жаргалыг та өөрөө хайж олохоос нааш хэзээ ч аз жаргал байдаггүй гэдэг.

Амьдралаас аз жаргалыг  яаж  мэдрэх вэ?

1. Аз жаргалыг мөрөөдөх биш харин  аз жаргалтай байгаагаа мэдрэх нь чухал.
Бид ямар нэг том зүйл мөрөөдөж, түүнийг л олоод авчихвал  жаргалтай хүн болох мэт төсөөлж өөрийн аз жаргалаа олж харж  чаддаггүй.  Өдөр бүр 3 зүйлсээс аз жаргалыг олж мэдрэхийг хичээ. Найз залуутайгаа уулзаад тэврэх үед төрөх сайхан мэдрэмж, өдрийн хоолны тань гайхалтай амт гээд юу ч байж болно.
Хамгийн гол нь амьдралын жижиг сажиг зүйлсээс аз жаргалыг олж хар.

2. Тодорхой хугацаанд нэг л зүйлийг хийх.
Ихэнхдээ хүмүүс зэрэг зэрэг үйлдэл хийх нь их зүйлийг амжуулдаг гэж боддогоос олон зүйлийг хийж гүйцэтгэх үеэдээ аз жаргалыг мэдэрдэг гэж боддог. Жишээ нь хоол хийж байхдаа кино үзэх, хажуугаар нь хүнтэй юм ярих. Гэтэл дараа нь та тэдгээр зүйлсээс алийг нь ч бүрэн гүйцэд санадаггүй. Учир нь хүний тархи олон зүйлийг нэгэн зэрэг хийж чаддаггүй аж.
Хэрвээ та сэтгэлээ бага ч гэсэн сэргээхийг хүсвэл хэдхэн хором  ч гэсэн өөрт эсвэл хэн нэгэнд тохиолдсон хөгжилтэй зүйлийг сана. Гэхдээ хажуугаар нь юу ч хийх хэрэггүй. Зөвхөн санаж буй зүйлдээ анхаарлаа хандуулаарай.

3.Өнгөрсөн явдлыг март.
Өнгөрсөн муу дурсамжуудыг хэт их бодох нь таныг стрессд оруулаад зогсохгүй та болж буй үйл явдалаас аз жаргалыг олж харж чадахаа болино. Тиймээс өнгөрсөнийг өнгөрсөнд орхиод бүхнийг шинээр харах нь аз жаргалыг мэдрэх чухал арга юм шүү.

4. Асуулт тавихаа боль.
Яагаад би түүнтэй уулзсан юм бол, Яагаад хүмүүс ийм байдаг юм бэ гэх мэтчилэн яагаад гэсэн асуулт өөртөө тавихаа боль. Аль болох бодохгүйг хичээ.  Бодох тусам таныг төөрөгдөлд оруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
Аз жаргал бол сонголт. Хүн аз жаргалтай байхыг сонгосон үед аз жаргал ирдэг гэдэг.

Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж