Афган охины зураг Пулитцерын шагнал авлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Афган охины зураг Пулитцерын шагнал авлаа

Францын Франс-пресс агентлагийн гэрэл зурагчны Кабул дахь бөмбөгдөлтийн дараа авсан афган охины зураг Пулитцерын шагналын эзэн боллоо.

Гэрэл зурагчин Массуд Хоссейни өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-нд Кабулын хөл хөдөлгөөн ихтэй Абул Фазел Шрин дүүрэгт болсон бөмбөгдөлтийн дараа хашгирч буй Тарана Акбара охины зургаар сэтгүүлзүйн нэр хүндтэй шагналыг авсан байна. Пулитцерын шагналын хороо Тарана Акбара охины зургийн элэг эмтрэм гэж тодорхойлжээ.

Шагналын эзэн Хоссейни зураг нь дайны хөлд нэрвэгдсэн Афганчуудын дуу хоолойг дэлхий дахинд ийн хүргэж чадсандаа баяртай байгаа гэнэ. Пулитцерын шагнал авсан зургийн эзэн 11 настай Тарана Акбара охин “Эргэн тойронд маань бүх хүмүүс цусанд хутгалдсан аймшигтай байсан. Би үнэхээр их айсан” гэж ярьжээ.

Охины нэр Афганаар “аялгуу” гэсэн утгатай аж. Өнгөрсөн онд Лалын шийтүүдийн фестивалийн үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас Кабул хотод 70 гаруй хүн амиа алдсан байна. Тарана Акбара одоо ч тэр аймшигтай үйл явдлыг хар дарж зүүдэлдэг гэнэ. Уг гэрэл зураг тэр аймшигтай өдрийг санагдуулдаг болохоор зурагчин өөрөө дарсан зургаа харахгүйг хичээдэг аж.

Пулитцерын шагналыг 1917 оноос эхлэн сэтгүүл зүйн болон урлагийн шилдэг бүтээлд олгож эхэлсэн юм.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж