Хатан Туулыг минь аврахаар хэдэн мянган бээрийг туулан “ниссэн” хэдэн
бүлтийсэн амьтан шинэ нутагтаа ирлээ. Дээр доргүй л Туул гол хатлаа,
ширгэлээ хэмээн халаглаж, сайндаа л гэм буруутанг нь хайхаас хэтэрдэггүй
энэ цаг үед хотын дарга Туулаа аврахаар хэлж биш хийж эхэлсний нотолгоо
14 минж Улаанбаатарт ирж тохинож эхэллээ. Хатаж, ширгэж буй гол мөрнөө
сэргээсэн орон орны туршлага, эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ,
санал бодлыг нэгтгэн Герман орноос минж авч Туул голд нутагшуулах
шийдэлд хүрсэн билээ. Минж өсгөж нутагшуулдаг туршлагаа олон оронд
хэрэгжүүлсэн, гол мөрний хувьд нэг ай савд багтдаг германчууд Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын саналыг
хүлээн авч дээрх минжнүүдийг бэлэглэсэн юм. Минжнүүдийг шууд голд
тавихгүй аажмаар дасган байж Туулын эхэнд нутагшуулах юм. Минж урсгал
усыг тогтоосон далан барьдаг. Тэгснээр шулуун урсаж байсан гол өргөн
намагтай болж орчных нь хөрс, чийгний хангамж сайжирч, усны ундрага
нэмэгддэг байна.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn