Архангайн оюутнууд спортоор өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Архангайн оюутнууд спортоор өрсөлдөнө

“Шинэ үе Архангай аймгийн оюутан залуучуудын холбоо”-ноос аймгийнхаа оюутнуудыг дэмжих дөрвөн төрөлт спортын их наадам зохиогдох гэнэ. Уг спортын наадмын зорилго нь Архангай аймгийн оюутан залуучуудад нийтийн биеийн тамирыг сурталчилан таниулж, чөлөөт цагийг эрүүл, идэвхтэй хөдөлгөөнөөр зохистой өнгөрүүлэх, хамтын оролцоог дэмжих, хоорондын харилцаа холбоог сайжруулахад энэхүү тэмцээн чиглэгдэх юм байна. Спортын их наадмыг  сагсан бөмбөг, воллейбол, ширээний теннис, шатар зэрэг төрөлөөр зохиох бөгөөд тэмцээн 2012 оны дөрөвдүгээр сарын 21, 22 нд  Монгени цогцолбор сургуулийн зааланд болох ажээ. Шагнал урамшуулалын хувьд сагсан бөмбөг, волейвол эрэгтэй эмэгтэй тус бүр тэргүүн /Шилжин явах цом, Алтан медаль, Өргөмжлөл,Мөнгөн шагнал /, дэд  /мөнгөн медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал /, гутгаар байр / Хүрэл медаль, Өргөмжлөл, Мөнгөн медалиар / шагнах ба ширээний теннис, Шатрын төрөлд  эрэгтэй эмэгтэй тус бүрийг мөн адил шагнаж урамшуулах юм байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж