Автомашинд эвдрэлээс үл хамааран хийх техник үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Автомашинд эвдрэлээс үл хамааран хийх техник үйлчилгээ

400 км тутамд буюу 7 хоног бүр хийгдэх үйлчилгээнүүд

– Хөдөлгүүрийн шингэний түвшинг шалгах

– хөдөлгүүрийн тос

– хөргөлтийн шингэн

– Шил арчигчийн шингэний саван дахь шингэн

– Тоормосны хүчлүүрийн саван дахь шингэн

– Салгагч диск (конс)–ны аппаратын саван дахь шингэн

– Рулийн гидр өсгөгчний насосны саван дахь шингэн

– Дугуйн хий болон дугуйн чанар байдлыг шалгах

5.000 км тутамд буюу 2-3 сард хийгдэх үйлчилгээнүүд

– Автомат хурдны хайрцагны болон рулийн гидр өсгөгчийн шингэний хэмжээг
шалгах

– Агаар шүүгчийн элементийг цэвэрлэх

– Хөдөлгүүрийн тос, тосны шүүрийг солих

12.500 км тутамд буюу 6 сард хийгдэх үйлчилгээнүүд

– Аккумляторын батарейг шалгуулах

(шаардлагатай тохиолдолд үйлчилгээ хийлгэх)

– Хөргөлтийн систем шалгах

– Хөдөлгүүрийн хэсгийн резин шланкуудыг шалгах

(шаардлагатай тохиолдолд солих)

– Дугуйн байрлалыг сольж тавих

– Шил арчигчийн сойзыг шалгаж солих

– Тулгуур болон рулийн бөмбөлгөн холбоосуудыг шалгах

– Тэнхлэг, кузовын эд ангиудын тосолгоо хийх

– Кардан гол, чагтан гол шалгах, тослох

– Гарах хоолойн (яндан) системийг шалгах

– Хурдны хайрцаг болон урд хойд редукторын тосны түвшинг шалгах

– Аюулгүйн бүс шалгах

– Хөдөлгүүрийн сул эргэлтийг шалгах

25.000 км тутамд буюу 12 сард хийгдэх үйлчилгээнүүд

– 12.500 км тутамд буюу 6 сард хийгдэх үйлчилгээнүүд

– Хагас голын хамгаалалт резин (бултай шарикны) шалгах
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж