Их Британид санал хураалт дуусав

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Их Британид санал хураалт дуусав

Их Британид бүх нийтийн сонгуулийн санал хураах ажил дууссан байна. Энэхүү санал хураалт болохоос өмнө явуулсан санал асуулгаар консерватор намынхан давуутай байгаа нь тодорхой болсон ч олонхийн санал авах хэмжээнд хүрэхээргүй байжээ. Санал өгөөд гарч байгаа иргэдийн дунд явуулсан албан бус санал асуулгыг харахад консерватор намынхан 305 суудал, лейбористууд 255, либерал ардчилсан намынхан 61 суудал авахаар үр дүн харагдаж байгаа гэнэ. Хэрэв энэ байдал албан дүнгээр баталгаажвал консерватор намын лидер Дэвид Камерон нийтийн танхимд Засгийн газрыг дангаараа байгуулахад нь 19 суудал дутахаар байгаа юм. Мөн өрсөлдөгчид нь болох нөгөө хоёр нам нь нийлээд ч ийм боломж олохоор хэмжээнд хүрэхээгүй байгаа аж.
Энэ удаагийн сонгуульд британичууд маш идэвхитэй оролцож байгаа бөгөөд олон газар урт дараалал үүссэн төдийгүй Лондон,Манчестер, Шеффильд хотуудад саналаа өгч амжаагүй олон зуун сонгогчид уурлаж бухимдан үймээн гаргаснаас болж цагдаа нарыг дуудсан байна. Иймээс Лондон зэрэг зарим хотод санал авах цагийг сунгах арга хэмжээ авсан байна. Энэ удаагийн сонгууль урьд өмнө болж байгаагүй ширүүн тэмцлийн дунд явагдах болж байна гэж тоймчид үзэж байгаа юм. Мөн энэ удаагийн сонгуульд либерал ардчилсан намынхан ийм амжилт муутай оролцож байгаа нь гайхал төрүүлж байгаа аж.

М.Наст

Эх сурвалж BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж