Урт наслалт социализм хоёр зохицдоггүй нь “батлагдав” | News.MN

Урт наслалт социализм хоёр зохицдоггүй нь “батлагдав”

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Урт наслалт социализм хоёр зохицдоггүй нь “батлагдав”

Дэлхийн санхүүгийн тогтвортой байдлын тухай саяхан Олон улсын валютын сангаас танилцуулсан тоймын нэг бүлэгт нь хүний дундаж наслалт өсч байгаа нь дэлхийн санхүүд аюул учруулж буйг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Тэтгэврийн насны төвшинг нэмэх ба нийгмийн дэмжлэгийн хөтөлбөрийг бууруулах хоёрын аль нэгний сонголт зайлшгүй бөгөөд эдийн засгийн хувийн хэвшлийн сектор тэтгэвэрийн дарамтыг даван гарахгүй ба зөвхөн түүнийг цэнэглэх төдий эрсдэл болж байна.

Олон улсын валютын сан (ОУВС) дэлхийн санхүүгийн тогтвортой байдлын тухай танилцуулсан илтгэлдээ улс орнуудын Засгийн газруудад хандан тэтгэврийн насны төвшинг мэдэгдэхүйц нэмэх талаар бодох эсвэл нийгмийн дэмжлэгийн хөтөлбөрүүдээ хорогдуулахыг уриалжээ. Урт хугацааны чинээлэг амьдрал дэлхийн ихэнх орнуудад урт наслалт гол аюулыг үүсгэх боллоо. “Ажиллах хүчний илүүдлийг (ажил олгогчдын нөхөн төлбөрийг оруулаад) мэдэгдэхүйцээр хорогдуулах нь ирээдүйд шинэ ажлын байр гарч ирэхийн баталгаа болох ёстой” гэж Кристин Лагард үзэж байгаа ажээ. Тэр нь эргээд залуусын дундах ажилгүйдлийн өндөр төвшинг бууруулах, нааштайгаар шийдэх мөн хөгжилтэй орнуудын эдийн засгийн өрсөлдөөний шаардлагатай төвшинг хангах  ажээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад амьдралын  үргэлжлэх хугацаа уртсаж, 2100 он гэхэд хүн  дунджаар 89-90 наслах болно гэж ОУВС-гийн дүгнэлтэд өгүүлжээ. Хөгжиж буй орнуудад тэр хэмжээ нь 80 нас хүрэх гэнэ. Хүн амын өсөлтийн дунджаар тооцоход эдийн засгийн үйл ажиллагааны идэвхтэй үе дуусах үеийн орлогод тэтгэврийн насны хүмүүсийн  орлогын хувь 60 хүрэх бөгөөд хөгжилтэй орнуудад хөгширч буй хүмүүсээ тэтгэн дэмжих жилийн зардал нь 2010 оны дотоодын нийт  бүтээгдэхүүний 5,3 хувиас 2050 онд гэхэд 11,1 хувь хүртэл өсөх болно. Нийт дүнгээрээ 40 жилийн дотор 100 хувь хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэмэлт дарамт үүсгэнэ гэж сангийн шинжээчид тооцжээ.

Хөгжиж буй орнуудад нийт дүнгийн өсөлт 50 хувь байх учраас арай бага ачаалалтай байна. Илтгэлийн дагуу тэтгэврийн ачааллыг хувийн хэвшлийн  салбар үүрч чадахгүй. Үүний зэрэгцээ банкнуудын бага хүү нь тэтвэрийн системд оролцогсодод өсч буй эрсдлийг авчрах гэнэ. Төлөх хэм хэмжээ бага байх тусам төлөгдөх мөнгөний нийлбэр нь өндөр болно. Энэ нөхцлөөс үүдэн томоохон тэтгэврийн сангуудын хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага гарах юм.

Тогтоогдсон нөхвөрөөр төлж байх тэтгэврийн системээс аль болохоор зайлсхийн, хувь хүн зах зээл ба тэтгэврийн сангуудын хооронд эрсдэлийг үр дүнтэйгээр хувиарлах системд шилжихийг Засгийн газруудад зөвлөж байна. Хүний дундаж нас нэмэгдэж байгаа тохиолдолд ихээхэн ашиг авчрах санхүүгийн арга барилд шилжих, хөрөнгө оруулагч нараас нэмэлт хөрөнгө татах  зэргийн систем хэрэгтэй болж байна. Санхүүгийн урт хугацааны тогтвортой байдлын гол  хүчин зүйлийн нэг нь тэтгэвэрт гарах насны төвшинг нэмэх хэрэгтэй гэж ОУВС үзэв. Тэтгэвэрийн системийн өөрчлөлтийг албадан хийхээс гадна хөдөлмөрийн насаа сайн дураар уртасгахад нь шан урамшил өгөх зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэйг сан санал болгов. Тэтгэвэрийн насны төвшинг нэмэгдүүлэх эсвэл тэтгэвэрийн хангамжийг бууруулах хоёроос  хийх стратегимйн сонголт нь насны төвшинг нэмэх явдал гэж ОУВС хэлж байна.  Гэхдээ энд энэ зөвлөмжийг шууд тулгаагүй гэдгээ ОУВС сануулжээ.

Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Америк нөүтбүүкний, Төв!,., Компютер Ланд 321 2012-04-18 202.9.44.122

манайх яг одоо бэлэн байгаа хамгийн олон төрлийн нөүтбүүк–тэй дэлгүүр гэдэгийг 100 батлж байна. Хамгийн хямдхан энгийн үзээлэлттэйгээс эхлээд монголд хамгийн хүчтэйд тооцогдох тоглоомграфикийн компютерүүд манайд байна. бүх бараа 100 хувь ориг америк-аас баглаа боодол, лацтайгаа ирж байна. 1 жилийн батлгаатай, хямд үнэтэй. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт, 99

Avatar

Зочин 2012-04-18 202.179.15.68

Ajliin bair ulam bur bagasah bolno.

Avatar

Зочин 2012-04-18 49.0.140.131

ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН МАН АН-ЫН ГАР ХӨЛНҮҮДИЙГ УСТГА

Avatar

Зочин 2012-04-18 202.70.34.59

Эдийн засгийн алуурчдын золиосууд эзэрхэг гүрний эртний башир аргууд номыг уншсан уу

Avatar

Зочин 2012-04-18 202.61.97.101

Хүн төрөлхтний 6 дахь шинжлэх ухаан эрчимжих нь дээ. Өндөр настангуудыг хөдөлмөрлөх эрч хүчтэй байлгах шаардлагатай болох нь дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж