Удирдлага
Парламентын дээд танхимын гишүүдтэй нь харьцуулбал Холбооны зөвлөлийн спикер Валентина Матвиенко, түүний орлогч нар даруухан амьдардаг ажээ. Мэдүүлгээр бол Матвиенко жилийн дотор гурав гаруйхан сая, нөхөр нь 2 сая 300 мянган рублийн орлогыг тус тус олжээ. Тэднийх 3600 болон 2500 м.кв талбай бүхий хоёр газартай, тус бүртээ 209, 290, 94 м.кв гурван сууцтай, хоёр зуслангийнх нь нэг нь ахуйн байгууламж, гарааштай, машин нь Chevrolet-Niva.
Митвиенкогийн нэгдүгээр орлогч Александр Торшин гэртээ 1 сая 957 мянган рубль авчирсан бол эхнэр нь мөн тэр хэрийн 1 сая 137 мянгын орлоготой байв. Хосууд зургаан газартайн тав нь жимс, ногооны зориулалтынх байна (4 нь 800 кв.м, нэг нь 1200 м.кв). Үлдсэн нэг 1500 м.кв газартаа ногоо тарьдаг ба 77 м.кв сууц, цэцэрлэгийнхээ хоёр байшингийн нэгийг барьж дуусаагүй (149 ба 292 м.кв), гараашдаа Volkswagen Touareg машинтай ажээ.
Хамгийн баян эхнэртэй сенатор бол Митвиенкогийн орлогч Юрий Воробьев юм байна. Тэрээр жилийн 2 сая 353 мянган рублийн орлоготой байсан бол эхнэр нь гэр бүлийнхээ төсөвт 71 сая 242 мянган рубль оруулжээ. Хосуудад биеийн тамир, эрүүл мэндийн нөхөн сэргээх зориулалт бүхий байгууламжтай 10 146 кв.м газартайгаас гадна өөр нэг газрын талбай нь 9138 м.кв юм. Воровьевынхан даруухан 44 м.кв сууцанд амьдардаг. Мөн ахуйн байгууламжтай сууцны байшинтай гэнэ. Тэдний машины тоо танхимдаа бас л цөөхөн. Хоёрхон Mercedes-Benz, авто чиргүүл, Сильвер гэх бага хэмжээний усан онгоц, цас туулагч Yamaha зэргээс бүрэлдэнэ.
Холбооны зөвлөл дотроо хамгийн ядууд нь спикерийн орлогч Ильяс Умаханов орж байгаа бөгөөд түүний жилийн орлого 1 сая 951 мянган рубль, газар, сууц түүнд байхгүй. Харин эхнэрт нь тус тус 1500 м.кв, 1200 м.кв хоёр газар, 154 м.кв ба 173 м.кв хоёр сууц байдаг аж. Умахановын мэдлийн ганц хөрөнгө нь BMW-745 машин гэнэ.
Хэн хамгийн баян нь бэ?
Жилдээ 1 тэрбум 11 сая рублийн ашигтай ажилласан Виталий Малкин хамгийн баян сенатор болов. Өнгөрсөн жилд 3,3 тэрбум рублийн орлоготой байсан Андрей Молчанов энэ жил 18 сая 112 мянган рублийн ашигтайгаа хэлснээс хойш Малкин тэргүүн баян болсон байна. Малкину Орост дөрөв (6000 м.кв, 2800 м.кв, 6200 м.кв, 600 м.кв), Италид нэг (226 280 м.кв) газартай, гурван байшин (нэг нь Италид), есөн сууцтай (талбай нь 45 – 659 м.кв), 13 машины байр, гурван орон сууцны биш байгууламж, Bombardier гидроцикл ба BMW машинтай. Малкинд эхнэр нь “даруухан” туслаад 48 сая 854 мянган рублийн орлого олсон байв.
Зуу гаруй сая рублийн орлогыг нэлээд хэдэн сенаторууд 2011 онд олжээ.
Сулейман Керимов орлогоо арай л тэрбум хүргэж чадсангүй, 983 сая 286 мянган рублийн ашиг олжээ. Керимов 54 м.кв талбай бүхий ганц сууцтай мөн албаны 39 м.кв сууцыг ашигладаг. Орон сууцны биш байгууламжтай гэнэ. Гэхдээ сенаторт Bugatti, BMW ба гурван Mercedes-Benz нийт таван машин байгаа.
Гэрийн төсөвтөө 441 сая рублийг сенатор Виктор Пичугов оруулжээ. Түүнд 960 м.кв-ээс 1500 м.кв талбай бүхий дөрвөн газар, гурван орон сууцны байшин, зургаан сууц байгаагийн нэг нь Монако улсад байдаг. Сенатор 1700 ба 12 000 м.кв талбай бүхий хоёр ойн зурвасыг түрээсэлдэг. Lexus, Land Rover, Maybah, Porche Cayenne маркийн дөрвөн хувийн машинаа Пичугов унахаас гадна нэг авто чиргүүлтэй гэнэ.
ХЗ-ийн шинэ сенатор, бизнесмен Андрей Клишасын орлого нь 247 сая 462 мянган рубль. Клишас арван хэсэг газартайн нэг нь Швейцарид байгаа. Тэдний талбай нь 543 м.кв -ээс 75 200 м.кв-ийн хэмжээтэй. Түүний дөрвөн байшингийн нэг нь Швейцарид байдаг аж. Түүнээс гадна өөр хоёр сууцтай (292 м.кв, 76 м.кв). Тэр дөнгөж гуравхан машинтай (BMW, Volkswagen, Jaguar).
Сенатор Вадим Мошкович 447 сая 061 мянган рублийн ашигтайгаар өнгөрсөн жилийг үдэв. Эхнэр нь 235 саяын орлоготой байлаа. Моковичийн бүх хөрөнгө эхнэрийнх нь нэр дээр байгаа. Тэр эмэгтэйд 14 газар, хоёр байшин, 477 м.кв сууц, хоёр машины байр, BMW 750 машин байгаа. Харин Мошкович Aston Martin, Mercedes-Benz загварын хоёр машинтай ажээ.
Мошковичаас Ульяновск мужийн сенатор Сергей Бажанов ялимгүй ядуу орлого нь 300 сая рубль болжээ. Бажанов гурван газрын эзэн (талбай нь 1 724 м.кв -1191 м.кв). Дээвэрийн доорх давхартай орон сууцны байшин, 57 м.кв – 192 м.кв талбай эзэлсэн зургаан сууцтай. Тэдний нэг нь Францадад, нөгөө нь Финляндад бий. Орост 1248 кв.м харш, Францад 650 кв.м харш дээр нь орон сууцны биш хоёр байшин, хоёр Mercedes-Benz, нэг УАЗ-31502 машин, усны цикл, хоёр ато чиргүүл бүгд л тэр эмэгтэйн гэнэ.
Камчаткийг төлөөлсөн сенатор Валерий Пономарев 2011 онд бас ч муугүй орлоготой 188 сая рубль олжээ. Эхнэр нь 22 сая рублийн ашигтай байв. Тэрээр тус тус 175 кв.м, 360 кв.м орон сууцтай, таван машины байртай, хоёр орон сууцны биш барилгатай, хоёр Bentley, Ferari, Porsche Cayenne ба ГАЗ-21 зэрэг таван машинтай.
Хувийн өмчид дурлагсад
Олон сенаторууд жилдээ хэдэн зуун рублийн орлого олоогүй ч өндөр үнэ бүхий томоохон байгууламжтай хувийн өмчтөнүүд гэнэ. Жишээлбэл, Иваново мужийг төлөөлсөн Валерий Васильев орон сууцны 17 байшин, хоёр сууц, халуун усны газар, гүнийн усны худаг, ус сувгийн ба дулааны сүлжээ, насосын станц, трансформаторийн дэд станц, уурын зуух зэргийн эзэн бөгөөд түүний энэ бүх аж ахуй нь түүний эзэмшлийн долоон газарт нь байрладаг.
Башкирийн сенатор Анатолий Бондарук 17 хэсэг газар, дөрвөн байшин, 13 орон сууц, зургаан гарааш, халуун усны газар, гүнийн усны худаг, ус сувгийн ба дулааны сүлжээ, насосын станц, трансформаторийн дэд станц, дэлгүүр, ахуйн хэрэглээний агуулах, газар доорх зам, “иргэний зориулалтын” гэх 22 байшинтай.
Жилийн 1 сая 866 мянган рублийн тааруухан орлоготой сенатор Борис Шпигель нь хувийн өвчтөн гэдгээрээ дээгүүр орно. Хөрөнгө нь эхнэрийнх нь нэр дээр учраас түүний гэргий 125 сая гаруй рублийн ашигтай ажиллажээ. Тэр эмэгтэйд 13 хэсэг газар, зургаан байшин тэдний нэг нь Израильд нөгөө нь Италид байдгаас гадна зургаан орон сууц бий.
Амур мужийн сенатор Павел Масловский 14 газраас гадна дөрвөн орон сууцны байшин, “асрагчийн” байшин, хамгаалагч нарын байшин, зочны байшин, өвлийн цэцэрлэг ба гурван орон сууцтай.
Ставрополийн хязгаарын төлөөлөгч сенатор Константин Скоморохины хувийн өмчийн жагсаалт гайхмаар ч юм шиг. Түүнд гурван газар, нэг нь цэцэрлэгийнх, хоёр дахь нь дэлгүүрийнх бөгөөд гурав дахь дээр нь автын зогсоол барьж байна. Дээр нь шүршүүрийн газар, үр тарианы агуулах, лаборатори контор, “диско, зоогийн газартай залуусийн төв”, “Нүхт цамхаг”, “В литерийн үйлдвэрлэлийн байгууламж”, хоёр агуулах, цех, нэвтрэн өнгөрөх, баригдаж дуусаагүй автын зогсоол зэрэг хөрөнгөтэй.
Киров мужийн сенатор Олег Казаков нь ферм, агуулах, хуаран, гарааш, “цэрэгжсэн заригааны байр” болон дөрвөн орон сууцтай өмчтөн гэнэ.
Машины эзэд
Олон сенаторууд үнэтэй машин, цас туулагч, катер онгоцнуудын эзэд бөгөөд тэдний автын паркт нь 5-10 машин байх нь юу ч биш ажээ.
Ингушетийн сенатор Ахмет Паланкоевт Aston Martin, Bentley, Land Rover, Mercedes-Benz, Jaguar, Lexus RX B 1100 ба Spiker маркийн долоон машин, Jamaha ба Harley Davidson маркийн хоёр мотоцикл байдаг.
Курганы сенатор Сергей Лисовский бас долоон машинтай. Cadillac, Land Rover, BMW, Nissan Patrol, гурван Mercedes-Benz маркийн машиныг тэр илүүд үзжээ.
Мурманск мужийг төлөөлдөг Андрей Гурьев дөрвөн Rolls-Royce, Land Rover, Mercedes-Benz, хоёр газар сайгүй явагч, Harley Davidson мотоцикл зэргээр гангардаг гэнэ.
Сенатор Виталий Богданов гурван Bentley дээрээ “Виллис”, “Чайка”, “ЗИЛ”, “ЗИМ”, дөрвөн Mercedes-Benz, ГАЗ-3302 ачааны машин болон гурван өөр маркийн мотоциклтай.
Найман машины эзэн нь Чувашийг төлөөлсөн сенатор Леонид Лебедев. Тэр нь хоёр BMW, ГАЗ-21М, хоёр Mercedes-Benz, Ferrari, Toyota Tundra ба ЗИС-110 машинууд юм.
Мордовын төлөөлөгч Владимир Литюшкин хөдөө явахад сайн байхаар маркийн машинууд унадаг нь ВАЗ-21214, ГАЗ-21Р “Волга”, цас туулагч, “Гулянка” катер онгоц, бага оворын усан онгоц, экскаватор, “Беларусь” трактор болон Mercedes-Benz машинууд юм байна.
Рязанийн сенатор Олег Еремеев BMW, Land Rover, Mercedes-Benz, Nissan Teana, Fiat 500, хоёр Volkswagen Passat, Infinity ба Hyundai Matrix, мөн газар сайгүй явагч мото, автын чиргүүл зэрэг есөн тээврийн хэрэгсэлтэй.
Jeep Wrangler, хоёр Mercedes-Benz, хоёр BMW, Toyota Land Cruiser, Volkswagen Tiguan долоон машин, хоёр цас туулагч, усны цикл, Пехра чирэгч зэргийг эзэмшигч нь сенатор Анатолий Бондарук юм.
Эцэст нь Холбооны зөвлөлд хамгийн олон ачааны машин ба хувийн өмчтөн нь сенатор Константин Скоморохин ажээ. Түүнд янз бүрийн маркийн ачааны найман машин, газар сайгүй явагт мото, хоёр чиргүүл, ВАЗ-21053, ВАЗ-2107, ВАЗ-21074, ИЖ-27156, Mercedes-Benz ба хоёр Hyundai зэрэг хөнгөн тэрэг байдаг. Скоморожины эхнэр нь үндэсний үйлдвэрлэлийн таван машинтай. ГАЗ-2705 ба дөрвөн ГАЗ-322132 машинуудыг тэр эмэгтэй ээлжлэн унадаг гэнэ.